Үйлчлүүлэгчид биднээс хамгийн түгээмэл асуудаг асуултууд болон тэдгээрийн хариултыг доор нэгтгэв. Хариулт нь ерөнхий мэдээллийн зорилготой бөгөөд таны тодорхой нөхцөл байдалд хамаарах хууль зүйн зөвлөгөө биш болно.

Анхан шатны хууль зүйн зөвлөгөө авахад ямар бэлтгэл хийх вэ?

Асуудалтай холбоотой бүх баримт бичиг (гэрээ, албан бичиг, шүүхийн мэдэгдэл, захидал харилцаа) болон он цагийн дарааллаар товч тэмдэглэл бэлтгэж ирэх нь зөвлөгөөг үр дүнтэй болгодог. Ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа тодорхой хэлэх нь бидэнд хамгийн тохиромжтой шийдлийг санал болгоход тусална.

Өмгөөлөгчийн хөлс хэрхэн тогтдог вэ?

Манай хуулийн фирм гурван хэлбэрээр ажилладаг: урт хугацааны гэрээт үйлчилгээ (сар бүрийн тогтмол хөлс), төслийн үйлчилгээ (урьдчилан тохирсон дүн), цагийн үйлчилгээ (зарцуулсан цагаар). Хэлбэрийг сонгохдоо асуудлын нарийн төвөгтэй байдал, хугацаа, шаардагдах нөөцийг харгалзана. Эхний уулзалтын дараа тодорхой үнийн санал өгдөг.

Ямар төрлийн хэрэг маргаанд төлөөлөн оролцдог вэ?

Иргэний, захиргааны хэрэг, түүнчлэн компанийн, хөдөлмөрийн болон гэр бүлийн эрх зүйн маргаанд үйлчлүүлэгчээ төлөөлдөг. Мөн эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлөөлөл үзүүлнэ.

Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ, шүүхээс ямар давуу талтай вэ?

Эвлэрүүлэн зуучлал бол талууд хөндлөнгийн зуучлагчийн оролцоотойгоор маргаанаа шүүхээс гадуур харилцан тохиролцож шийдвэрлэх ажиллагаа юм. Ерөнхийдөө шүүхийн ажиллагаанаас хугацаа богино, зардал бага, талуудын харилцааг хадгалахад илүү тохиромжтой байдаг. Аль арга тохирохыг тухайн маргааны онцлогоос хамааран зөвлөнө.

Компани шинээр байгуулахад ямар туслалцаа үзүүлдэг вэ?

Хуулийн этгээд шинээр байгуулах, дүрэм болон үүсгэн байгуулах баримт бичиг боловсруулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, хувьцаа эзэмшигчдийн гэрээ бэлтгэх, дотоод журам батлуулах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл авах ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Мөн компанийн бүтцийн өөрчлөлт, татан буулгалтын баримт бичгийг боловсруулдаг.

Гэрээ байгуулахын өмнө хуульчаар хянуулах шаардлагатай юу?

Тийм. Гэрээний эрсдэлийг урьдчилан илрүүлэх нь дараа нь маргаан шийдвэрлэхээс хамаагүй хямд, хурдан байдаг. Ялангуяа хариуцлагын хязгаарлалт, төлбөрийн нөхцөл, гэрээ цуцлах журам, маргаан шийдвэрлэх заалтуудыг мэргэжлийн хүнээр хянуулахыг зөвлөдөг.

Хөдөлмөрийн маргаанаа хаана шийдвэрлүүлэх вэ?

Хөдөлмөрийн маргааныг ажил олгогчтой хэлэлцээр хийх, хөдөлмөрийн маргаан таслах комисс болон шүүхээр шийдвэрлүүлэх зам байдаг. Аль замыг сонгох нь маргааны төрөл, нотлох баримтын байдал, хугацааны хязгаараас хамаарна. Бид тухайн нөхцөлд тохирсон стратегийг тодорхойлж, төлөөлөн оролцоно.

Шүүхийн шийдвэр гарсан ч биелэгдэхгүй бол яах вэ?

Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлэх боломжтой. Бид гүйцэтгэх хуудас гаргуулах, шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах, өмчийг тогтоох, гүйцэтгэлийн явцад үйлчлүүлэгчээ төлөөлөх ажиллагааг гүйцэтгэдэг.

Уулзалтаа хэрхэн товлох вэ?

+976 9901 1692 дугаарт залгах, [email protected] хаягаар и-мэйл илгээх, эсвэл вэбсайтын Холбоо барих хуудсан дахь маягтаар хүсэлт үлдээх боломжтой. Ажлын цаг: Даваа–Баасан, 09:00–17:00. Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Тусгаар тогтнолын ордон, 8 давхар, 808 тоот.

Англи хэл дээр үйлчилгээ авах боломжтой юу?

Тийм. Манай хуулийн фирм монгол болон англи хэл дээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд болон олон улсын үйлчлүүлэгчидтэй ажилласан туршлагатай.

Үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлдэг үү?

Тийм. Манай хуулийн фирм Pro Bono буюу нийтийн эрх ашгийн чиглэлээр анхан шатны зөвлөгөө өгөх, эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичиг боловсруулах, эрх ашгийг төлөөлөн хамгаалах ажлыг тодорхой хүрээнд үнэ төлбөргүй гүйцэтгэдэг.

Үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлал хэрхэн хамгаалагддаг вэ?

Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн итгэмжлэн мэдэгдсэн мэдээллийг задруулахгүй байх хууль зүйн болон мэргэжлийн ёс зүйн үүрэгтэй. Манай хуулийн фирм баримт бичгийн хадгалалт, харилцааны сувгийн хамгаалалтад тусгайлан анхаардаг.