Өмгөөллийн Гэгээ солюшн хуулийн фирм нь хууль зүйн салбарт 2005 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж буй мэдлэг боловсролтой, туршлагатай хуульч, өмгөөлөгчдөөр багаа бүрдүүлж үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.
Бид иргэн хуулийн этгээдийн өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд гэрээний үндсэн дээр байнгын болон нэг удаагийн хууль зүйн зөвлөх үйлчилгээг голлон үзүүлж байгаа бөгөөд иргэний болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна.
Мөн хамтран ажилладаг өмгөөлөгч, хуулийн фирмтэй хамтран Олон улсын шүүх, арбитрын ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөн оролцдог.
Бид танд
Мэргэжлийн ур чадвар, итгэл хүлээсэн, түргэн шуурхай үйлчилгээг санал болгож байна.
Манай хамт олон
2005 оноос өнөөдрийг хүртэл хууль зүйн салбарт ажиллаж буй туршлагатай, мэргэжлийн хамт олныг бүрдүүлсэн.
Бүс
Улаанбаатар хотын төвийн бүсийн 6 дүүрэгт таны нэгэн адил олон бизнес эрхлэгчтэй урт хугацаанд хамтран ажиллаж байна.
Манай баг таны хууль зүйн хөтөч байж, таны өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаа дахь эрсдэлийг бууруулж, амжилтад хүрэхэд тань туслах болно.
Өмгөөллийн гэгээ солюшн ХХК
– Манай баг –
– Хамтран ажилладаг байгууллага –










